Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 12:1-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Кишийн хөвгүүн Саулаас болж Давид Зиклагт нуугдан байх үед түүн дээр ирсэн хүмүүс нь дараах хүмүүс юм. Тэд дайн тулаанд хүчит эрсийн дунд Давидад тусалж байв.

2. Тэд нуманд гарамгай бөгөөд баруун, зүүн хоёр гараараа чулуу дүүгүүрдэх, нум сум харвах эрдэмд боловсорсон хүмүүс байв. Тэд Саулын хамаатан Бениамин гарлын хүмүүс байв.

3. Толгойлогч нь Абиезер, удаах нь Иоаш бөгөөд тэд гебеат хүн Шемаагийн хөвгүүд, мөн Азмаветын хөвгүүд болох Иезиел, Пелет нар, Берака, анатот хүн Иехү

4. мөнөөх гучийн тэргүүлэгч, тэдний дунд хүчирхэг эр болох гибеон хүн Ишмаиа, тэгээд Иеремиа, Иахазиел, Иоханан, гедера хүн болох Иозабад,

5. Елузаи, Иеримот, Беалиа, Шемариа, харуф хүн болох Шефатиа,

6. коратчууд болох Елканан, Исшиа, Азарел, Иоезер, Иашобеам,

7. Гедорын Иерохамын хөвгүүд Иоела, Зебадиа нар болой.

8. Гадчуудаас бамбай, жад эзэмшиж дадсан, дайнд шалгарсан эрэлхэг зоригтой эрс нь цөл дэх цайзад байсан Давид уруу хүрч ирэв. Тэдний царай нь арслангийн төрхтэй адил бөгөөд уулын бор гөрөөстэй адил хурдан болой.

9. Нэг дэх нь Езер, хоёр дахь нь Обадиа, гурав дахь нь Елиаб,

10. дөрөв дэх нь Мишманна, тав дахь нь Иеремиа,

11. зургаа дахь нь Аттаи, долоо дахь нь Елиел,

12. найм дахь нь Иоханан, ес дэх нь Елзабад,

13. арав дахь нь Иеремиа, арван нэг дэх нь Макбанаи болой.

14. Гадын хөвгүүдээс эдгээр нь цэргийн дарга нар юм. Дорой нэг нь зуутыг, агуу нэг нь мянгатыг захирав.

15. Нэгдүгээр сард тэд Иордан гол бүх эргээ халин үерлэж байхад нь гатлан гарч, хөндий дэх бүх хүнийг зүүн, баруун зүг уруу хөөн бутаргав.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 12