Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 11:21-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Тэр нь энэ шилдэг гучин хүнээс хамгийн ихээр хүндлэгдэн дээдлэгдсэн нь билээ. Тэрээр тэдний жанжин болсон боловч тэргүүн гуравтай дүйцэхгүй.

22. Иехоиадагийн хүү Бенаиа бол Кабзеелын зоригт эрийн хүү бөгөөд Моабын Ариелын хоёр хүүг цохиж алсан агуу үйлстэй хүн байв. Цас бударсан нэгэн өдөр тэрээр нүх уруу орж, арслан агнасан билээ.

23. Тэрээр таван тохой өндөр, үлэмж аварга египет хүнийг алсан юм. Тэр египет хүний гар дахь жад нь нэхмэлчний гогдогч зүү мэт байсан боловч Бенаиа түүн уруу нэг саваа барьж очоод өнөөх египет хүний гараас жадыг нь булаан авч, жадаар нь түүнийг хороосон юм.

24. Иехоиадагийн хүү Бенаиа эдгээр зүйлсийг үйлдсэн бөгөөд тэр гурван хүчит эрийн нэгэн адил нэртэй байв.

25. Үзэгтүн, тэр гучин хүний дунд хүндлэлийг олсон боловч өнөөх гуравтай дүйцэхгүй болой. Давид түүнийг өөрийн хамгаалагч болгон томилсон билээ.

26. Их цэргийн хүчит эрс нь дараах болой. Иоабын дүү Асахел, Бетлехемийн Додогийн хүү Елканан,

27. харор хүн Шаммот, пелонит хүн Хелез,

28. текоа хүн Иккешийн хүү Ира, анатот хүн Абиезер,

29. хуша хүн Сиббекаи, ахоа хүн Илаи,

30. нетофат хүн Махараи, нетофат хүн Баанагийн хүү Хелед,

31. Бениамины хөвгүүдийн Гибеагийн Рибаин хүү Итаи, пиратон хүн Бенаиа,

32. Гааш горхины Хураи, арбат хүн Абиел,

33. бахарум хүн Азмавет, шаалбон хүн Елиаба,

34. гизон хүн Хашемын хүүхдүүд, харар хүн Шагегийн хүү Ионатан,

35. харар хүн Сакарын хүү Ахиам, Урын хүү Елифал,

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 11