Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 10:7-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Хөндийд байсан бүх израиль хүн, Израилийн цэргүүд зугтан Саул болон түүний хүүхдүүдийг үхэхийг хараад, өөрсдийн хотуудаа орхин зугтацгаав. Филистчүүд ирж, тэнд нь амьдрав.

8. Дараа өдөр нь филист хүмүүс үхэгсдийг тонохоор ирэхдээ, Саул болон түүний хөвгүүдийг Гилбоа ууланд унасныг олов.

9. Ингээд тэд Саулыг тонож, түүний толгой, зэвсгийг нь аваад, филистчүүдийн газар бүрд элч нарыг илгээн, өөрсдийн шүтээн болон ард түмэнд сайн мэдээг хүргэв.

10. Тэд Саулын зэвсгийг өөрсдийн бурхдын дугандаа тавьж, толгойг нь Дагоны дуганд өлгөв.

11. Филист хүмүүс Саулд хийсэн бүхнийг Иебеш-гилеадынхан бүгд сонсоод

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 10