Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 10:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Филистчүүд Израилийн эсрэг дайтсанд израильчууд филистчүүдийн өмнө зугтан, Гилбоа ууланд алагдан унацгаав.

2. Филистчүүд Саул болон түүний хөвгүүдийг нэхэн хөөж, тэд Саулын хөвгүүд болох Ионатан, Абинадаб, Малхи-шуа нарыг алжээ.

3. Саулын эсрэг тулалдаан ширүүсэж, харваачид Саулыг олж харав. Ингээд харваачид Саулыг шархдуулжээ.

4. Тэгмэгц Саул өөрийн зэвсэг үүрэгч цэрэгтээ—Сэлмээ сугалаад, намайг хатган сүлбэгтүн. Эс тэгвэл хөвч хөндүүлээгүй хүмүүс ирж намайг доромжилно гэв. Гэвч түүний зэвсэг үүрэгч нь маш их айсан тул тийн үйлдсэнгүй. Тэгтэл Саул өөрийн илдийг аваад, дээрээс нь унав.

5. Саулын үхэхийг зэвсэг үүрэгч нь хараад, мөн адилаар өөрийн илдэн дээрээс унаж үхэв.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 10