Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 1:47-54 Ариун Библи, 2004 (АБ2004)

47. Хадад үхэхэд Масрекагийн Самла түүний оронд хаан болсон билээ.

48. Самла үхэхэд Евфратын эргийн Рехоботын Шаул түүний оронд хаан болсон юм.

49. Шаул үхэхэд Ахборын хүү Баал-ханан түүний оронд хаан болсон юм.

50. Баал-ханан үхэхэд Хадад түүний оронд хаан болсон бөгөөд түүний хотыг Паи хэмээн нэрлэдэг байв. Түүний эхнэрийн нэрийг Мехетабел гэдэг бөгөөд тэр Ме-Захабын Матредын охин болой.

51. Дараа нь Хадад үхсэн билээ. Едомын захирагчид нь захирагч Тимна, захирагч Алиа, захирагч Иетет

52. захирагч Охолибама, захирагч Ела, захирагч Пинон,

53. захирагч Кеназ, захирагч Теман, захирагч Мибзар,

54. захирагч Магдиел, захирагч Ирам болой. Эдгээр нь Едомын захирагчид юм.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 1