Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 1:38-51 Ариун Библи, 2004 (АБ2004)

38. Сеирийн хөвгүүд нь Лотан, Шобал, Зибеон, Ана, Дишон, Езер, Дишан.

39. Лотаны хөвгүүд нь Хори, Хомам, Лотаны эгч нь Тимна юм.

40. Шобалын хөвгүүд нь Алиан, Манахат, Ебал, Шефи, Онам болой. Зибеоны хөвгүүд нь Аиа, Ана болой.

41. Анагийн хүү нь Дишон бөгөөд Дишоны хөвгүүд нь Хамран, Ешбан, Итран, Херан болой.

42. Езерийн хөвгүүд нь Билхан, Зааван, Иаакан болой. Дишаны хүү нь Уз, Аран болой.

43. Израилийн хөвгүүдийн хэн нэгэн хааны хаанчлахаас өмнө Едом газрыг захирч байсан хаад нь эдгээр болой. Беорын хүү Бела. Түүний хотын нэрийг Динхаба гэдэг байв.

44. Бела үхэхэд Бозрагийн Зерагийн хүү Иобаб түүний оронд хаан болсон юм.

45. Иобаб үхэхэд теманчуудын нутгийн Хушам түүний оронд хаан болсон билээ.

46. Хушам үхэхэд Моабын талд мидианчуудыг цохисон Бедадын хүү Хадад түүний оронд хаан болсон бөгөөд хотынх нь нэрийг Авит гэдэг байв.

47. Хадад үхэхэд Масрекагийн Самла түүний оронд хаан болсон билээ.

48. Самла үхэхэд Евфратын эргийн Рехоботын Шаул түүний оронд хаан болсон юм.

49. Шаул үхэхэд Ахборын хүү Баал-ханан түүний оронд хаан болсон юм.

50. Баал-ханан үхэхэд Хадад түүний оронд хаан болсон бөгөөд түүний хотыг Паи хэмээн нэрлэдэг байв. Түүний эхнэрийн нэрийг Мехетабел гэдэг бөгөөд тэр Ме-Захабын Матредын охин болой.

51. Дараа нь Хадад үхсэн билээ. Едомын захирагчид нь захирагч Тимна, захирагч Алиа, захирагч Иетет

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 1