Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 8:14-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Давид эцгийнхээ тогтоосон журмын дагуу тэрээр үйлчлэлд нь тааруулан тахилч нарын бүлгүүдийг, мөн магтаалын үүрэг болон өдөр тутмын журмын дагуу тахилч нарт туслах зэрэгт левичүүдийг, мөн хаалгачдыг бүлгүүдээр нь хаалга бүр дээр томилов. Учир нь Бурханы хүн Давид ийн тушаасан юм.

15. Левичүүд, тахилч нарт хандсан агуулахуудын талаарх болон бусад хэргийн талаарх хааны уг тушаалыг тэд зөрчсөнгүй.

16. Ийнхүү ЭЗЭНий өргөөний суурийг тавьсан өдрөөс эхлээд барилгын ажил дуустал Соломоны бүх ажил явагдсаар байв. Ингэж ЭЗЭНий өргөө баригдаж дуусав.

17. Дараа нь Соломон Езион-гебер болон Едомын нутаг дахь тэнгисийн эргийн Елот уруу явав.

18. Хурам зарц нараараа дамжуулан хөлөг онгоцнууд болон далай сайн мэддэг зарц нараа Соломонд явуулав. Тэд Соломоны зарц нарын хамт Офир уруу явж, тэндээс дөрвөн зуун тавин талант алтыг авч, Соломон хаанд авчирсан юм.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 8