Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 8:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Соломон ЭЗЭНий өргөө болон өөрийн гэрийг барьсан хорин жилийн төгсгөлд

2. Хурамын өөрт нь өгсөн хотуудыг тэрээр барьж босгон, Израилийн хөвгүүдийг тэнд суурьшуулав.

3. Дараа нь Соломон Хамат-зоба уруу явж, түүнийг эзлэв.

4. Тэр Тадморыг цөлд босгож, Хаматад бүх нөөц хангамжийн хотуудыг барив.

5. Тэрээр бас дээд, доод Бет-хорон болон хана, хэрэм, түгжээ бүхий бэхлэгдсэн хотуудыг босгов.

6. Баалатыг, Соломонд харьяалагддаг бүх нөөц хангамжийн хотуудыг, тэрэгтэнгүүд болон морьтонгуудын хотуудыг, мөн Иерусалимд ч, Ливанд ч, өөрт нь захирагдах бүх нутагт байгуулахаар Соломоны таалалд нийцсэн бүгдийг барьж босголоо.

7. Израилийнх бус буюу хитчүүд, аморичууд, перезчүүд, хивичүүд, иебусчуудаас үлдсэн бүх хүмүүс

8. тухайлбал, Израилийн хөвгүүдийн устгалгүй тэр нутагт үлдээсэн хүмүүсийн үр садыг Соломон энэ өдрийг хүртэл албадлагын ажилчид болгожээ.

9. Харин Соломон Израилийн хөвгүүдээс өөрийн ажилдаа боол болгоогүй. Тэд дайчид, түүний тэргүүн ахмадууд, түүний тэрэг, морьтонгуудын жанжид байжээ.

10. Эдгээр нь Соломон хааны хоёр зуун тавин түшмэл байв. Тэд ард түмнийг захирдаг байлаа.

11. Дараа нь Соломон Давидын хотоос Фараоны охиныг өөрт нь зориулан босгосон гэрт авчрав. Учир нь Соломон “Миний эхнэр Израилийн хаан Давидын гэрт заларч болохгүй. Яагаад гэвэл ЭЗЭНий авдар орсон газар бол ариун газар юм” хэмээв.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 8