Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 7:14-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Миний нэрээр дуудагдсан Миний хүмүүс өөрсдийгөө даруу байлган, залбирч, Миний нүүрийг эрэлхийлж, бузар муу замуудаасаа эргэх аваас, Би тэнгэрээс сонсож, тэдний нүглийг уучлан, тэдний газар нутгийг эдгээнэ.

15. Энэ газарт өргөгдөх залбиралд Миний мэлмий тунгалаг, Миний чих сонор байх болно.

16. Миний нэр тэнд үүрд мөнхөд байхын тулд Би энэ өргөөг сонгоод, ариусгасан бөгөөд Миний мэлмий, Миний зүрх сэтгэл тэнд үргэлж байх болно.

17. Хэрэв чи Миний өмнө эцэг Давид шигээ явж, Миний чамд тушаасан бүгдийн дагуу үйлдэн, Миний зарлиг, Миний тогтоолыг сахивал,

18. чиний эцэг Давидтай гэрээ байгуулан, “Израильд захирагч байх хүнээр чи дутагдахгүй” гэж айлдсанаараа Би чиний хааны сэнтийг тогтооно.

19. Гэвч чи хэрэв эргэж, чиний өмнө тавьсан Миний зарлиг, Миний тушаалуудыг умартан, явж, өөр бурхдад үйлчилж, тэдэнд мөргөвөл,

20. Би чамд өгсөн Өө-рийн газар нутгаас чамайг зайлуулж, мөн Өөрийн нэр алдрын төлөө ариусгасан энэ өргөөг Би Өөрийн мэлмийнээс зайлуулж, Би үүнийг бүх ард түмнүүдийн дунд сургамж, жишээ болгоно.

21. Энэ өргөмжлөгдсөн өргөөний хувьд ч гэсэн, хажуугаар нь зорчин өнгөрөх хүн бүр гайхан, “ЭЗЭН юунд энэ газар, энэ өргөөг ийм болгож орхисон юм бол доо?” гэж харуусах болно.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 7