Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 6:18-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Гэвч Бурхан газар дээр хүн төрөлхтөнтэй хамт оршино гэж үү? Харагтун, тэнгэр болон хамгийн өндөр тэнгэр ч Таныг багтааж чадахгүй. Миний барьсан энэ өргөө хичнээн ч өчүүхэн юм бэ!

19. Гэсэн ч миний Бурхан ЭЗЭН, Та боолынхоо залбирал, гуйлтыг болгоон соёрхооч. Таны өмнө боолынхоо уйлан залбирах залбирлыг сонсоорой.

20. Таны боол энэ газар уруу харан залбирах залбирлыг сонсохын тулд энэ өргөө буюу Өөрийн нэрээ тэнд тавина гэж Таны хэлсэн тэр газар уруу Таны мэлмий өдөр ч, шөнө ч нээлттэй байх болтугай.

21. Таны боол болон Таны ард түмэн Израиль энэ газар уруу залбирах үед тэдний гуйлтыг сонсооч. Өөрийн орших газар болох тэнгэрээс сонсооч. Сонсоод, өршөөгөөч.

22. Хэрэв хүн хөршийнхээ эсрэг нүгэл үйлдээд, тангараг тавихаар болоод, ирж, энэ өргөөнд Таны тахилын ширээний өмнө тангараглавал,

23. Та тэнгэрээс сонсон, үйлдэл хийж, Өөрийн боолуудаа шүүгээч. Бузар хүнийг өөрийнх нь толгой дээр өөрийнх нь үйлдлийг буулгаснаар шийтгэж, зөв шударга хүнд өөрийнх нь зөв шударга байдлын дагуу өгснөөр түүнийг зөвтгөнө үү.

24. Таны ард түмэн Израиль Таны эсрэг нүгэл үйлдсэнээс болж дайсандаа ялагдаад, Тан уруу эргэж, Таны нэрийг хүлээн зөвшөөрч, залбирч, энэ өргөөнд Таны өмнө гуйх аваас,

25. Та тэнгэрээс сонсож, Өөрийн ард түмэн Израилийн нүглийг уучилж, тэдэнд болон эцэг өвгөдөд нь өгсөн газар уруу тэднийг буцаан ирүүлээрэй.

26. Тэд Таны эсрэг нүгэл үйлдсэнээс болж тэнгэр хаагдан, хур бороогүй болоход тэд энэ газар уруу залбирч, Таны нэрийг хүлээн зөвшөөрч, Та тэднийг зовоох үед нүглээсээ эргэвэл

27. Та тэнгэрт сонсон, Өөрийн боолуудын болон Өөрийн ард түмэн Израилийн нүглийг уучилж, тэдний явбал зохих сайн замыг тэдэнд заан өгөөч. Та Өөрийн ард түмэнд өв болгон өгсөн газартаа хур бороог буулгаарай.

28. Хэрэв энэ нутагт өлсгөлөн, тахал, гангийн салхи, эсвэл хөгц, царцаа, эсвэл дэвхрэг байж, тэдний дайснууд тэднийг хотуудынх нь нутагт бүслэн авч, ямар ч гай гамшиг, ямар ч өвчин зовлон нөмрөх үед,

29. хүн бүр өөрийн зовлон шаналал, өвчингөө ойлгоод, энэ өргөө уруу гараа сунгасан хэн нэгэн хүн, эсвэл Таны ард түмэн Израилийн ямар ч залбирал гуйлтыг

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 6