Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 4:9-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Тэгээд тэр тахилч нарын хашаа, их хашаа болон хашааны хаалгуудыг хийж, тэдгээрийн хаалгуудыг хүрлээр бүрэв.

10. Тэрээр тэнгисийг өргөөний баруун талд, зүүн урд зүг уруу чиглүүлэн байрлуулав.

11. Хурам бас угаалгын сав, утгуур, хул аяга гэх мэтийг урлажээ. Ийнхүү Бурханы өргөөнд Соломон хааны төлөө хийсэн ажлуудыг Хурам дуусгалаа. Үүнд:

12. хос багана, тэдгээрийн оройд суулгасан хул хэлбэртэй баганын хоёр толгой, баганануудын оройд буй баганын толгойнуудыг халхлах хоёр унжлага,

13. хоёр унжлагад зориулсан дөрвөн зуун сэмбэрүү буюу баганануудын оройд буй хул хэлбэртэй баганын толгойг халхлах унжлага бүрд хоёр эгнээ сэмбэрүү зэрэг нь байв.

14. Тэр бас тавиурууд, тавиурууд дээр угаалгын сав,

15. мөн доороо арван хоёр үхэртэй нэг тэнгис хийв.

16. ЭЗЭНий өргөөнд, Соломон хаанд зориулан угаалгын сав, утгуур, сэрээ зэргийг Хурам-аби өнгөлсөн хүрлээр хийсэн юм.

17. Хаан эдгээр эд зүйлийг Суккот ба Заретаны хоорондох шаварлаг хөрстэй Иорданы хөндийд цутгаж хийв.

18. Ийнхүү Соломон эдгээр бүх эд хэрэглэлийг асар ихээр хийсэн учир хүрлийн жинг тооцоолох аргагүй байжээ.

19. Соломон бас Бурханы өргөөнд байсан бүх зүйлийг хийсэн бөгөөд алтан тахилын ширээ, дээрээ Оршихуйн талхтай ширээнүүд,

20. зааварлагдсаны дагуу дотоод ариун газрын өмнө асаах дэнлүүний сууриудыг шижир алтан дэнлүүнүүдийнх нь хамтаар,

21. шижир алтан цэцгүүд, дэнлүүнүүд, бахинууд,

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 4