Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 4:4-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Тэнгис арван хоёр үхрэн дээр байсан бөгөөд гурав нь хойт зүг уруу, гурав нь баруун зүг уруу, гурав нь өмнө зүг уруу, гурав нь зүүн зүг уруу харсан байжээ. Тэнгис тэдний дээр тогтож, үхрүүд бүгд ууцаа дотогшоо харуулсан байв.

5. Тэнгисийн хананы зузаан нь алганы эн шиг бөгөөд амсар нь аяганы амсар шиг хэлбэртэй, сараана цэцгийн дэлбээ шиг байв. Багтаамж нь гурван мянган бат байв.

6. Тэр бас угаал үйлдэх арван сав хийгээд, шатаалт тахилд хэрэглэх зүйлсийг угааж зайлахын тулд тавыг нь баруун талд, тавыг нь зүүн талд байрлуулжээ. Харин тэнгис нь угаал үйлдэхээр тахилч нарт зориулагдсан байв.

7. Дараа нь зааварлагдсаных нь дагуу тэр арван алтан дэнлүүний суурь хийж, тэдгээрийг сүм дотор, тавыг нь баруун талд, тавыг нь зүүн талд байрлуулав.

8. Тэр бас арван ширээ хийгээд тэднийгээ сүм дотор, тавыг нь баруун талд, тавыг нь зүүн талд байрлуулав. Тэрээр зуун алтан хул аяга хийжээ.

9. Тэгээд тэр тахилч нарын хашаа, их хашаа болон хашааны хаалгуудыг хийж, тэдгээрийн хаалгуудыг хүрлээр бүрэв.

10. Тэрээр тэнгисийг өргөөний баруун талд, зүүн урд зүг уруу чиглүүлэн байрлуулав.

11. Хурам бас угаалгын сав, утгуур, хул аяга гэх мэтийг урлажээ. Ийнхүү Бурханы өргөөнд Соломон хааны төлөө хийсэн ажлуудыг Хурам дуусгалаа. Үүнд:

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 4