Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 4:2-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Тэр бас амсраас амсар хүртлээ арван тохой бөгөөд бөөрөнхий хэлбэртэй, таван тохой өндөр, тойргийн урт нь гучин тохой хэмжээтэй цутгамал төмрөн тэнгис хийжээ.

3. Түүний дор болон бүх эргэн тойронд нь, тэнгисийг бүтнээр тойруулан арван тохойнд үхэр мэт дүрс байжээ. Үхрүүд хоёр эгнээгээр тэнгистэй хамт цутгагдаж хийгдсэн байв.

4. Тэнгис арван хоёр үхрэн дээр байсан бөгөөд гурав нь хойт зүг уруу, гурав нь баруун зүг уруу, гурав нь өмнө зүг уруу, гурав нь зүүн зүг уруу харсан байжээ. Тэнгис тэдний дээр тогтож, үхрүүд бүгд ууцаа дотогшоо харуулсан байв.

5. Тэнгисийн хананы зузаан нь алганы эн шиг бөгөөд амсар нь аяганы амсар шиг хэлбэртэй, сараана цэцгийн дэлбээ шиг байв. Багтаамж нь гурван мянган бат байв.

6. Тэр бас угаал үйлдэх арван сав хийгээд, шатаалт тахилд хэрэглэх зүйлсийг угааж зайлахын тулд тавыг нь баруун талд, тавыг нь зүүн талд байрлуулжээ. Харин тэнгис нь угаал үйлдэхээр тахилч нарт зориулагдсан байв.

7. Дараа нь зааварлагдсаных нь дагуу тэр арван алтан дэнлүүний суурь хийж, тэдгээрийг сүм дотор, тавыг нь баруун талд, тавыг нь зүүн талд байрлуулав.

8. Тэр бас арван ширээ хийгээд тэднийгээ сүм дотор, тавыг нь баруун талд, тавыг нь зүүн талд байрлуулав. Тэрээр зуун алтан хул аяга хийжээ.

9. Тэгээд тэр тахилч нарын хашаа, их хашаа болон хашааны хаалгуудыг хийж, тэдгээрийн хаалгуудыг хүрлээр бүрэв.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 4