Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 34:29-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

29. Хаан дараа нь хүн илгээж, Иуда болон Иерусалимын бүх ахмадуудыг цуглуулав.

30. Хаан ба Иудагийн бүх эрчүүд, Иерусалимын оршин суугчид, тахилч нар, левичүүд болон хамгийн агуугаас хамгийн бага хүртэлх бүх ард түмэн ЭЗЭНий өргөө уруу явав. ЭЗЭНий өргөөнөөс олдсон гэрээний номын бүх үгсийг тэдний сонсголд хаан уншив.

31. Тэгээд хаан өөрийн байрандаа зогсоод, ЭЗЭНий өмнө гэрээ байгуулан, бүх зүрх сэтгэл, бүх оюун санаагаар ЭЗЭНийг дагаж, Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг сахиж, энэ номд бичигдсэн гэрээний үгсийг хэрэгжүүлнэ гэжээ.

32. Тэгээд тэрээр Иерусалимд ба Бениаминд байсан бүх хүнийг өөртэй нь хамт энэ гэрээнд нэгдүүлэв. Тиймээс Иерусалимын оршин суугчид эцэг өвгөдийнхөө Бурхан болох Бурханы гэрээний дагуу үйлджээ.

33. Иосиа Израилийн хөвгүүдэд харьяалагдах бүх газар нутгаас бүх бузрыг зайлуулаад, Израильд буй бүх хүнийг өөрсдийн Бурхан ЭЗЭНд үйлчилсэнд түүний амьдралынх нь туршид тэд эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг дагахаас эргээгүй юм.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 34