Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 32:24-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Тэр өдрүүдэд Хезекиа үхлүүт өвчтэй болжээ. Тэрээр ЭЗЭНд залбирсанд ЭЗЭН түүнд айлдаж, тэмдэг өгөв.

25. Харин Хезекиа хүлээж авсан ашгаасаа буцааж өгсөнгүй. Учир нь түүний зүрх бардам болжээ. Иймээс уур хилэн түүний дээр болон Иуда, Иерусалимын дээр буув.

26. Харин Хезекиа болон Иерусалимын оршин суугчид зүрхнийхээ бардамналыг номхруулсан учраас ЭЗЭНий уур хилэн тэдний дээр Хезекиагийн өдрүүдэд буусангүй.

27. Хезекиад үлэмж их баялаг, нэр хүнд байв. Тэр өөртөө зориулан мөнгө, алт, үнэт чулуу, амтлагч, бамбай болон бүх төрлийн үнэт хэрэглэлийн эрдэнэсийн сангуудыг,

28. мөн үр тарианы бүтээгдэхүүн, дарс, тосны агуулахуудыг байгуулж, мөн бүх төрлийн үхрийн хороо, хонины хашаануудыг барьжээ.

29. Тэр өөртөө зориулан хотууд байгуулж, хонь, үхэр сүргийг үй түмээр нь эзэмшжээ. Учир нь Бурхан түүнд асар их баялгийг өгсөн билээ.

30. Гихоны усны дээд урсгалыг зогсоож, Давидын хотын баруун тал уруу урсгасан хүн нь Хезекиа байв. Хезекиа хийсэн бүгддээ амжилт олжээ.

31. Уг газарт болсон гайхамшгийн талаар асуухаар түүн уруу илгээгдсэн Вавилоны захирагчдын төлөөлөгчдийн хэрэгт л Хезекиагийн зүрх сэтгэлд байсан бүхнийг мэдэж, түүнийг зөвхөн сорихын тулд Бурхан түүнийг ганцааранг нь орхисон юм.

32. Хезекиагийн бусад үйлс, түүний итгэлийн үйлдлүүд, харагтун, тэдгээр нь Амозын хүү эш үзүүлэгч Исаиагийн үзэгдэлд, Израиль ба Иудагийн Хаадын Номд бичигдсэн билээ.

33. Ингээд Хезекиа эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, тэд түүнийг Давидын хөвгүүдийн булшны дээд хэсэгт оршуулав. Бүх Иуда болон Иерусалимын оршин суугчид түүнийг үхэхэд нь хүндэтгэв. Түүний хүү Манассе түүний оронд хаан болов.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 32