Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 31:3-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Тэр бас өөрийн эд зүйлсээс шатаалт тахилуудад, тухайлбал, ЭЗЭНий хуульд бичигдсэнчлэн, өглөө, оройны шатаалт тахилууд, амралтын өдрүүд, шинэ сарууд болон товлогдсон баяр ёслолуудад зориулагдсан шатаалт тахилуудад хааны хувийг тогтоожээ.

4. Тахилч нар болон левичүүд өөрсдийгөө ЭЗЭНий хуульд зориулахын тулд тэдэнд тохирсон хувийг өгөхийг Иерусалимд амьдарч байсан иргэдэд хаан бас тушаав.

5. Захирамж гарч тархмагц, Израилийн хөвгүүд үр тарианы анхны үр жимс, шинэ дарс, тос, зөгийн бал болон газрын бүх бүтээгдэхүүнийг арвин хэмжээгээр хангав. Тэд бүх зүйлсийнхээ аравны нэгийг асар их хэмжээгээр авчрав.

6. Иудагийн хотуудад амьдарч байсан Иуда болон Израилийн хөвгүүд үхэр, хониныхоо аравны нэгийг, мөн өөрсдийн Бурхан ЭЗЭНд ариусгагдсан ариун бэлгүүдийн аравны нэгийг авчирч, овоолон тавив.

7. Гурав дугаар сард тэд овоонууд босгож эхлээд, долдугаар сард дуусгав.

8. Хезекиа болон захирагчид ирж, овоонуудыг хараад, ЭЗЭН болон Түүний ард түмэн болох Израилийг ерөөв.

9. Дараа нь уг овоонуудын талаар Хезекиа тахилч нар болон левичүүдээс асуув.

10. Задокийн гэрийн ахлах тахилч Азариа түүнд хариулан,—ЭЗЭНий өргөөнд хандивуудыг авчирч эхэлснээс хойш бидэнд идэх юм хангалттай байсан бөгөөд илүү гарсан нь ч элбэг үлдэв. Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнийг ерөөсөн бөгөөд энэ үлэмж хэмжээний зүйл илүү гарсан юм гэв.

11. Тэгээд Хезекиа тэдэнд ЭЗЭНий өргөөн дотор өрөөнүүд бэлтгэхийг тушаасанд, тэд бэлтгэв.

12. Тэд хандивууд, аравны нэгүүд болон ариусгагдсан зүйлсийг итгэлтэйгээр авчирчээ. Леви хүн Конаниа тэдгээрийг хариуцсан түшмэл, түүний дүү Шимеи удаах хүн нь болов.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 31