Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 29:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Хезекиа хаан болохдоо хорин таван настай байв. Тэрээр Иерусалимд хорин есөн жил хаанчилжээ. Түүний эхийг Зехариагийн охин Абиа гэдэг байв.

2. Тэр өөрийн өвөг эцэг Давидын хийсэн бүхнийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв.

3. Хаанчлалынхаа анхны жилийн нэг дэх сард тэрээр ЭЗЭНий өргөөний хаалгуудыг онгойлгож, тэдгээрийг засварлав.

4. Тэрээр тахилч нар болон левичүүдийг авчран, тэднийг зүүн талын талбайд цуглуулжээ.

5. Тэгээд тэдэнд—Левичүүд ээ, намайг сонсогтун. Одоо өөрсдийгөө, мөн эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНий өргөөг ариусгаж, ариун газраас бузар зүйлсийг гаргагтун.

6. Учир нь бидний эцэг өвгөд итгэлгүй байж, бидний Бурхан ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэн, Түүнийг умартан, ЭЗЭНий орших газраас нүүрээ буруулан, нуруугаа харуулсан билээ.

7. Тэд бас үүдний танхимын хаалгуудыг хааж, дэнлүүнүүдийг гаргаж, Израилийн Бурханд зориулан ариун газарт утлагыг уугиулж, шатаалт тахилуудыг өргөсөнгүй.

8. Тиймээс ЭЗЭНий уур хилэн Иуда, Иерусалимын эсрэг хандан, Тэрээр тэднийг айдас, түгшүүр, зэвүүцлийн бай болгосон. Үүнийг та нар өөрсдийн нүдээр үзсэн билээ.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 29