Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 28:21-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Хэдийгээр Ахаз ЭЗЭНий өргөө, хааны болон ноёдын ордноос хувь авч, түүнийг Ассирийн хаанд өгсөн боловч энэ нь түүнд тус болсонгүй.

22. Өөрийнхөө зовлон шаналлын үед энэхүү Ахаз хаан ЭЗЭНд илүү гэм нүгэл үйлджээ.

23. Учир нь тэрээр өөрийг нь ялсан Дамаскийн бурхдад тахил өргөн,—Арамын хаадын бурхад тэдэнд тусалсан учраас тэднээр өөртөө туслуулахын тулд би тэдгээр бурхдад тахил өргөх болно гэв. Харин тэдгээр нь түүний болон бүх Израилийн бүдрүүлэгч болжээ.

24. Үүнээс гадна, Ахаз Бурханы өргөөний сав суулгыг хаман цуглуулаад, тэдгээрийг хэсэг болгон цавчив. Тэрээр ЭЗЭНий өргөөний хаалгуудыг хааж, Иерусалимын булан бүрд өөртөө зориулан тахилын ширээнүүдийг босгов.

25. Иудагийн хот бүрд тэрээр өөр бурхдад утлага уугиулахаар мөргөлийн өндөрлөгүүдийг байгуулж, эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНийг уурлахад хүргэсэн юм.

26. Түүний бусад үйлс болон бүх замнал нь эхнээсээ төгстөл хүртэл, харагтун, тэдгээр нь Иуда болон Израилийн Хаадын Номд тэмдэглэгдсэн билээ.

27. Ингээд Ахаз эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг Иерусалим хотод оршуулжээ. Тэд түүнийг Израилийн хаадын булшинд хийгээгүй юм. Түүний хүү Хезекиа түүний оронд хаанчлав.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 28