Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 28:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Ахаз хаан болох үедээ хорин настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчилжээ. Ахаз өөрийн өвөг эцэг Давид шиг ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдсэнгүй.

2. Харин тэрээр Израилийн хаадын замаар замнасан юм. Тэр бас Баалуудад зориулан цутгамал хөргүүд хийв.

3. Үүнээс гадна, Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн бузар заншлын дагуу тэрээр Бен-хинномын хөндийд утлага уугиулж, өөрийн хөвгүүдийг галд шатаав.

4. Тэрээр мөргөлийн өндөрлөг, толгод болон ногоон мод бүрийн доор утлага уугиулан, тахил өргөв.

5. Тийм учраас түүний Бурхан ЭЗЭН түүнийг Арамын хааны гарт тушаав. Тэд түүнийг ялж, түүнээс үлэмж тооны ардуудыг олзлон авч, Дамаскт аваачив. Түүнд хүнд хохирол учруулсан Израилийн хааны гарт тэр бас орсон юм.

6. Ремалиагийн хүү Пека ганц өдрийн дотор Иудад зуун хорин мянган хүнийг буюу бүх зоригт эрсийг хядсан юм. Учир нь тэд эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг умартсан билээ.

7. Ефраимын хүчит эр Зихри нь хааны хүү Маасеиаг, гэрийн захирагч Азрикамыг болон хааны удаах хүн Елканаг алжээ.

8. Израилийн хөвгүүд өөрсдийн ах дүүсээс хоёр зуун мянган эмэгтэйчүүд, хөвгүүд, охидыг олзлон явав. Бас тэднээс асар их зүйлсийг дээрэмдэн, түүнийгээ Самарид авчрав.

9. Харин тэнд Одед гэгч ЭЗЭНий эш үзүүлэгч байжээ. Тэрээр Самарид ирсэн цэргүүдийг угтахаар очиж, тэдэнд—Харагтун, та нарын эцэг өвгөдийн Бурхан ЭЗЭН Иудад уурласан учраас тэднийг та нарын гарт оруулсан бөгөөд та нар тэднийг тэнгэрт тулсан харгислалаар хядлаа.

10. Одоо та нар Иуда, Иерусалимын хүмүүсийг өөрсдөдөө эрэгтэй, эмэгтэй боолууд болгон захирахаар төлөвлөж байгаа. Үнэхээр ЭЗЭН Бурханыхаа эсрэг хандсан нүгэл хилэнц та нарт өөрсдөд чинь байхгүй гэж үү?

11. Иймээс одоо, намайг сонсож, ах дүүсээсээ олзлон авчирсан хүмүүсийг буцаацгаа. Юу гэвэл ЭЗЭНий шатаж буй уур хилэн та нарын эсрэг байна гэв.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 28