Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 26:19-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Харин Уззиа утлага уугиулах бойпорыг гартаа барин, уурлан хилэгнэжээ. Түүнийг тахилч нарт уурлан хилэгнэж байх үед духан дээр нь уяман өвчин гарчээ. Энэ нь тахилч нарын өмнө ЭЗЭНий өргөөнд, утлага уугиулдаг тахилын ширээний хажууд болсон билээ.

20. Ахлах тахилч Азариа болон бүх тахилч нар түүн уруу хартал духан дээр нь уяман өвчин байв. Тэд түүнийг тэндээс түргэхэн гаргав. ЭЗЭН түүнийг цохисон учраас Уззиа өөрөө ч гарах гэж яаравчлав.

21. Уззиа хаан үхэх өдрөө хүртэл уяман өвчтэй байв. Тэрээр ЭЗЭНий өргөөнөөс таслагдсан тул уяман өвчинтэйгөөр тустай гэрт амьдарч байв. Түүний хүү Иотам хааны гэрийг захиран, улс орныхоо хүмүүсийг шүүв.

22. Уззиагийн бусад үйлсийг эхнээс нь дуустал Амозын хүү эш үзүүлэгч Исаиа бичсэн билээ.

23. Ингээд Уззиа эцэг өвгөдийнхөө хамт нойрссонд, тэд түүнийг хаадад харьяалагдах булшны талбайд эцэг өвгөдийнх нь хамт оршуулжээ. Ингэхдээ тэд—Тэр бол уяман өвчтэй гэжээ. Түүний хүү Иотам түүний оронд хаан болов.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 26