Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 25:11-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Амазиа хүчирхэгжин, хүмүүсээ урагш удирдан, Давст Хөндий уруу хөдөлж, Сеирийн хөвгүүдээс арван мянган хүнийг алав.

12. Иудагийн хөвгүүд бас арван мянган хүнийг амьдаар нь олзлон авч, тэднийг хадан цохионы орой уруу аваачаад, тэднийг бяцартал тэндээс доошоо чулуудав.

13. Гэвч Амазиагийн өөртэйгөө хамт дайнд явахыг болиулаад буцаан илгээсэн цэргүүд Самариас Бет-хорон хүртэлх Иудагийн хотуудыг дээрэмдэж, гурван мянган хүнийг алж, маш их зүйлс олзлов.

14. Амазиа едомчуудыг хядсаны дараа ирэхдээ Сеирийн хөвгүүдийн бурхдыг авчран, тэдгээрийг өөрийн бурхдаа болгож, тэдгээрийн өмнө мэхийн сөгдөж, тэдэнд утлага уугиулав.

15. Тэгэхэд ЭЗЭНий уур хилэн Амазиагийн эсрэг шатаж, Тэрээр түүнд эш үзүүлэгчийг илгээн,—Чиний гараас өөрсдийн ард түмнээ авраагүй тэр хүмүүсийн бурхдыг чи юунд эрэлхийлсэн бэ? гэж хэлүүлэв.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 25