Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 25:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Амазиа хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд хорин есөн жил хаанчилжээ. Түүний эхийг Иерусалимын хүн Иехоаддан гэдэг байв.

2. Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдсэн боловч бүх зүрх сэтгэлээсээ үйлдсэнгүй.

3. Хаанчлал түүний гарт чанга атгаастай болмогц тэрээр хаан эцгийг нь хороосон зарц нараа цаазлав.

4. Харин тэдний хүүхдүүдийг тэр цаазлалгүй, ЭЗЭНий тушаасан Мосегийн номд буюу хуульд “Хөвгүүдээс болж эцгүүдийг нь алж болохгүй, мөн эцгүүдээс болж хөвгүүдийг нь ч алж болохгүй. Харин хүн бүр өөрийнхөө нүглийн төлөө л алагдах болой” гэж бичигдсэний дагуу үйлджээ.

5. Үүнээс гадна, Амазиа иудачуудыг цуглуулан, тэднийг Иуда, Бениамин даяар эцгүүдийнх нь бүлүүдийн дагуу мянгат болон зуутын дарга нарт захируулав. Тэрээр хорь ба түүнээс дээш насны эрчүүдийн тооллого хийж, дайнд явах чадвартай, жад болон бамбай эзэмшсэн гурван зуун мянган шилдэг эрс болохыг нь олж мэдэв.

6. Тэр бас Израилиас зуун мянган эрэлхэг дайчдыг зуун мөнгөн талантаар хөлслөн авав.

7. Гэвч Бурханы хүн түүн уруу ирж,—Өө, хаантан, Израилийн цэргийг өөртэйгөө хамт бүү явуулаач. Учир нь ЭЗЭН Израильтай буюу Ефраимын хөвгүүдийн хэнтэй нь ч хамт байдаггүй юм.

8. Харин хэрвээ чи явбал, түүнийг үйлд, тулаанд хүчтэй бай. Гэсэн ч Бурхан дайсны өмнө чамайг дорд оруулна. Учир нь туслах болон дорд оруулах эрх Бурханд бий гэв.

9. Амазиа Бурханы хүнд хандан—Гэвч Израилийн цэргүүдэд миний өгсөн зуун талант мөнгийг бид яах вэ? гэсэнд Бурханы хүн хариулахдаа—Чамд үүнээс хамаагүй их өгөх юм ЭЗЭНд бий гэв.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 25