Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 24:19-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Гэсэн ч тэднийг ЭЗЭН уруу буцаан авчрахын тулд Тэрээр тэдэн уруу эш үзүүлэгчдийг илгээв. Эш үзүүлэгчид тэдний эсрэг гэрчилсэн хэдий ч тэд сонссонгүй.

20. Тэгэхэд Бурханы Сүнс тахилч Иехоиадагийн хүү Зехариа дээр буужээ. Тэрээр ардуудын дээр зогсоод, тэдэнд хандан—Бурхан ийн айлджээ. “Та нар яагаад ЭЗЭНий тушаалуудыг зөрчин, амжилт олохгүй байна вэ? Та нар ЭЗЭНийг умартсан учраас Тэр бас та нарыг умартсан билээ” хэмээв гэж хэлжээ.

21. Тиймээс хүмүүс түүний эсрэг хуйвалдаж, хааны тушаалаар ЭЗЭНий өргөөний хашаан дотор түүн уруу үхтэл нь чулуу шидэв.

22. Түүний эцэг Иехоиадагийн өөрт нь үзүүлж байсан энэрлийг Иоаш хаан дурсан саналгүй, харин хүүг нь алжээ. Зехариа үхэхдээ—ЭЗЭН хараад, өшөө авах болтугай хэмээжээ.

23. Дараа жилийн эхэнд арамейчуудын цэрэг Иоашийн эсрэг дайран ирэв. Тэд Иуда болон Иерусалимд хүрч ирээд, ард түмний дундаас хүмүүсийн бүх түшмэдийг алж, бүх олз омгоо Дамаскийн хаан уруу илгээжээ.

24. Үнэндээ арамейчуудын цэрэг цөөхөн тооны дайчидтай байв. Гэтэл иудачууд эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНийг умартсан учраас ЭЗЭН үлэмж их цэргийг нь арамейчуудын гарт оруулж өгчээ. Ингээд тэд Иоашийн дээр шийтгэлийг гүйцэлдүүлжээ.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 24