Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 21:8-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Иехорамын өдрүүдэд Едом Иудагийн захиргааг эсэргүүцэн босож, өөрсдөдөө хааныг тавьжээ.

9. Тэгэхэд Иехорам цэргийн дарга нар болон бүх тэрэгтэйгээ гатлав. Тэрээр шөнөөр босож, өөрийг нь болон тэрэгнүүдийн дарга нарыг хүрээлж байсан едомчуудыг цохижээ.

10. Едом энэ өдрийг хүртэл Иудаг эсэргүүцлээ. Яг тэр үед Либна түүний ноёрхлыг эсэргүүцэв. Учир нь тэрээр эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг умартсан билээ.

11. Үүнээс гадна, тэрээр Иудагийн уулс дээр мөргөлийн өндөрлөгүүдийг босгон, Иерусалимын оршин суугчдыг завхайруулж, Иудаг төөрүүлэв.

12. Тэгтэл эш үзүүлэгч Елиагаас түүнд захидал ирж, уламжлахдаа “Чиний эцэг өвөг Давидын Бурхан ЭЗЭН ийн айлдаж байна «Чи өөрийн эцэг Иехошафат болон Иудагийн хаан Асагийн замаар замналгүй,

13. харин Израилийн хаадын замаар замнаж, Ахабын гэр завхайрсны адил Иуда болон Иерусалимын оршин суугчдыг завхайруулж, бас чиний гэр бүл болох чамаас илүү сайн байсан ах дүүсээ алсан учраас

14. харагтун, ЭЗЭН чиний хүмүүсийг, чиний хөвгүүд, эхнэрүүд болон бүх эзэмшлийг агуу их гай гамшгаар цохих гэж байна.

15. Чиний гэдэс хүнд өвчтэй болж тэр өвчин өдрөөс өдөрт хүндэрч гэдэс чинь гарч ирэх болно» гэв” гэсэн билээ.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 21