Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 21:12-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Тэгтэл эш үзүүлэгч Елиагаас түүнд захидал ирж, уламжлахдаа “Чиний эцэг өвөг Давидын Бурхан ЭЗЭН ийн айлдаж байна «Чи өөрийн эцэг Иехошафат болон Иудагийн хаан Асагийн замаар замналгүй,

13. харин Израилийн хаадын замаар замнаж, Ахабын гэр завхайрсны адил Иуда болон Иерусалимын оршин суугчдыг завхайруулж, бас чиний гэр бүл болох чамаас илүү сайн байсан ах дүүсээ алсан учраас

14. харагтун, ЭЗЭН чиний хүмүүсийг, чиний хөвгүүд, эхнэрүүд болон бүх эзэмшлийг агуу их гай гамшгаар цохих гэж байна.

15. Чиний гэдэс хүнд өвчтэй болж тэр өвчин өдрөөс өдөрт хүндэрч гэдэс чинь гарч ирэх болно» гэв” гэсэн билээ.

16. Тэгээд ЭЗЭН Иехорамын эсрэг филистчүүдийн болон етиопчуудтай хиллэдэг арабуудын сэтгэлийг хөдөлгөсөнд,

17. тэд Иудагийн эсрэг довтлон ирж, түүн уруу цөмрөн орж, хааны гэрээс олдсон бүх эд зүйлс, түүний хүүхдүүд болон эхнэрүүдийг нь авч одов. Түүний хөвгүүдийн отгон нь болох Иехоахазаас өөр хөвгүүд түүнд үлдсэнгүй.

18. Энэ бүхний дараа ЭЗЭН гэдэс доторт нь эдгэршгүй өвчнөөр түүнийг цохив.

19. Цаг хугацаа өнгөрөхөд хоёр жилийн дараа өвчнөөс нь болж түүний гэдэс дотор цуван гарч, тэрээр аймшигтайгаар тарчлан үхлээ. Хүмүүс эцэгт нь зориулсан шиг түүнд зориулан гал асаасангүй.

20. Тэрээр хаан болохдоо гучин хоёр настай байсан бөгөөд найман жил Иерусалимд хаанчилжээ. Түүний үхэлд хэн ч харамсаагүй бөгөөд тэд түүнийг Давидын хотод оршуулсан боловч хаадын булшнуудад хийгээгүй.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 21