Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 2:7-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Алт, мөнгө, хүрэл, төмөр болон улаан, хөх ягаан, хүрэн улаан өнгийн бүс, зотонгоор юм хийх авъяастай, сийлбэрийн бүх төрөл, ямар ч загварын төсөл зургийг хэрхэн урлахыг мэддэг хүнийг над уруу илгээнэ үү? Тэр хүн чинь Иуда, Иерусалим дахь миний урчуудын хамт ажиллаг. Тэдгээр хүмүүсийг миний эцэг Давид бэлтгэсэн юм.

8. Мөн Ливанаас хуш, агар, арц модод илгээнэ үү? Таны зарц нар Ливаны моддыг хэрхэн унагахаа мэднэ гэдгийг би ойлгож байгаа. Миний хүмүүс таны хүмүүстэй хамт ажиллаж

9. надад их хэмжээгээр гуалин бэлтгэх болно. Учир нь миний барих гэж буй өргөө маш сүрлэг, гайхамшигтай болох ёстой.

10. Харагтун, гуалин бэлтгэдэг модчингууд болох таны зарц нарт би тээрэмдсэн буудай хорин мянган корыг, арвай хорин мянган корыг, дарс дөрвөн зуун жаран батыг, тос дөрвөн зуун жаран батыг өгье хэмээв.

11. Тирийн хаан Хурам Соломонд захидал илгээн хариулахдаа—ЭЗЭН Өөрийн ард түмнээ хайрладаг учир Тэр чамайг тэдний хаан болгожээ гэв.

12. Хурам цааш нь—Тэнгэр, газрыг бүтээсэн ЭЗЭНд өргөөг, өөртөө хааны ордон барих гэж буй ухаалаг, хашир ухаантай энэ хүүг Давид хаанд заяасан Израилийн Бурхан болох ЭЗЭН магтагдах болтугай.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 2