Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 18:18-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Микаиа—Тийм учраас ЭЗЭНий үгийг сонсогтун. ЭЗЭН сэнтийдээ залран, Түүний баруун, зүүн талаар тэнгэрийн бүх дайчид хүрээлэн зогсож байхыг би харсан юм.

19. ЭЗЭН “Хэн Израилийн хаан Ахабыг явуулж, Рамот-гилеадад унагахаар уруу татах вэ?” хэмээн асуулаа. Нэг нь “Би тэгье” гэхэд нөгөө нь өөр юм хэлж байлаа.

20. Тэгтэл нэг сүнс урагш гарч ирэн, ЭЗЭНий өмнө зогсоод, “Би түүнийг уруу татъя” гэсэнд ЭЗЭН түүнээс “Яаж?” хэмээн асуув.

21. Тэрээр хариуд нь “Би явж, түүний бүх эш үзүүлэгчийн аманд хуурдаг сүнс болно” гэв. ЭЗЭН түүнд “Чи түүнийг уруу татаж, ятгагтун. Явж, үүнийгээ хийгтүн” хэмээлээ.

22. Тиймээс одоо үзэгтүн, ЭЗЭН эдгээр эш үзүүлэгчдийн тань аманд хуурдаг сүнсийг хийсэн билээ. Учир нь ЭЗЭН таны эсрэг гай гамшгийг тунхаглажээ гэв.

23. Тэгэхэд Хенаанагийн хүү Зедекиа дөхөн ирж, Микаиагийн хацрыг алгадаад—ЭЗЭНий Сүнс чамд ярихаар надаас яаж ирсэн бэ? гэв.

24. Микаиа—Үзэгтүн, дотоод өрөө уруу нуугдахаар орох тэр өдөр чи ойлгоно гэв.

25. Израилийн хаан—Микаиаг аваад, хотын захирагч Амон болон хааны хүү Иоаш уруу буцаагтун.

26. Мөн “Хаан тушаахдаа «Намайг эсэн мэнд буцан иртэл энэ хүнийг шоронд байлган, зөвхөн талх усаар хомсхон тэжээ» гэж байна” гэж хэл гэв.

27. Микаиа—Хэрэв та үнэхээр эсэн мэнд буцаж ирвэл ЭЗЭН надаар дамжуулан яриагүй гэсэн үг гээд,—Бүх ард түмэн, сонсогтун гэв.

28. Ингээд Израилийн хаан, Иудагийн хаан Иехошафат нар Рамот-гилеадын эсрэг хөдлөв.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 18