Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 17:14-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Энэ нь тэдний эцгүүдийн бүлүүдийн дагуух тэдний жагсаал байв. Иудагаас мянгатын дарга Адна жанжин болж, түүнтэй хамт гурван зуун мянган эрэлхэг дайчид байв.

15. Түүний дараах нь жанжин Иоханан болон түүнтэй хамт хоёр зуун наян мянган дайчид байв.

16. Түүний дараах нь ЭЗЭНий төлөө сайн дураар гарсан, Зихрийн хүү Амасиа бөгөөд түүнтэй хамт хоёр зуун мянган эрэлхэг дайчид байв.

17. Бениаминаас эрэлхэг дайчин Елиада бөгөөд түүнтэй хамт нум, бамбайгаар зэвсэглэгдсэн хоёр зуун мянган дайчид байв.

18. Түүний дараах нь Иехозабад бөгөөд түүнтэй хамт дайнд зэвсэглэгдсэн зуун наян мянган дайчид байв.

19. Эдгээр нь бүх Иуда даяар бэхлэгдсэн хотуудад хааны байрлуулсан хүмүүсээс гадна хаанд үйлчилсэн хүмүүс юм.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 17