Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 16:6-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Ингэмэгц Аса хаан бүх иудачуудыг авчран, тэд Баашагийн барилгад хэрэглэж байсан Рамагийн чулуу, дүнз моднуудыг авч явав. Аса хаан түүгээр нь Геба, Мизпаг бэхлэв.

7. Тэр үед үзмэрч Ханани Иудагийн хаан Аса уруу ирж, түүнд—Чи өөрийн Бурхан ЭЗЭНд найдалгүй, Арамын хаанд найдсан учраас Арамын хааны цэргүүд чиний гараас нэгэнт мултарчээ.

8. Етиопчууд, лубчууд асар олон тэрэг, морьдтой агуу том цэрэг байгаагүй гэж үү? Хэдий тийм байсан ч, чи ЭЗЭНд найдсан учраас Тэрээр дайсныг чинь чиний гарт оруулсан юм.

9. Учир нь Өөрт нь бүрэн зориулсан зүрх сэтгэлтэй хүмүүст хүчтэй дэмжлэг болохоор ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хойш урагшаа хэрэн явдаг юм. Чи энэ удаа мунхаг үйл хийлээ. Үнэнээр одооноос эхлэн чи ямагт дайн тулаантай байх болно гэж хэлэв.

10. Аса үзмэрчид уурлан, түүнийг шоронд хийв. Учир нь энэ явдлаас болж тэрээр түүнд хилэгнэсэн билээ. Мөн Аса яг тэр үед зарим хүмүүсийг хавчив.

11. Асагийн үйлс эхнийхээсээ сүүлийнх хүртэл, харагтун, Израиль болон Иудагийн Хаадын Номд тэмдэглэгдсэн билээ.

12. Хаанчлалынхаа гучин ес дэх жилд Аса хөлдөө өвчтэй болжээ. Түүний өвчин хүнд байсан боловч өвчин дотроо ч хүртэл тэрээр ЭЗЭНийг хайлгүй, харин эмч нарт хандав.

13. Аса хаанчлалынхаа дөчин нэг дэх жилд нас барж, эцэг өвгөдийнхөө хамт нойрсов.

14. Тэд түүнийг өөрийнх нь булшинд оршууллаа. Тэр булшийг Аса өөртөө зориулан Давидын хотод ухуулсан юм. Тэд түүнийг сүрчиг хийгчдийн жороор найруулсан төрөл бүрийн үнэртэнгүүдээр дүүргэсэн амралтын газар хэвтүүлээд, түүнд зориулан асар том гал асаажээ.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 16