Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 16:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Асагийн хаанчлалын гучин зургаа дахь жилд Израилийн хаан Бааша Иудаг довтлон ирж, Иудагийн хаан Асагийн газар уруу хэн боловч орж, гарахааргүй болохоор Рамад бэхлэлт босгов.

2. Тэгэхэд ЭЗЭНий өргөө болон хааны ордны эрдэнэсийн сангуудаас Аса алт, мөнгө авчруулан, Дамаскт амьдарч байсан Арамын хаан Бен-хададад илгээн,—

3. Миний эцэг, таны эцэг нарын хооронд байсан шиг тийм гэрээг хоорондоо байгуулъя. Харагтун, би танд энэ алт, мөнгийг илгээсэн билээ. Израилийн хаан Баашатай тогтоосон гэрээгээ цуцлан, түүнийг надаас холдуулахад туслаач гэж уламжлуулав.

4. Бен-хадад, Аса хааныг сонсож, Израилийн хотуудыг довтлохоор өөрийн цэргийн жанжнуудыг илгээн, Ион, Дан, Абел-маим болон Нафталийн бүх нөөц хангамжийн хотуудыг эзлэн авлаа.

5. Бааша үүнийг дуулаад, Рамаг бэхлэн барихаа больж, ажлаа зогсоов.

6. Ингэмэгц Аса хаан бүх иудачуудыг авчран, тэд Баашагийн барилгад хэрэглэж байсан Рамагийн чулуу, дүнз моднуудыг авч явав. Аса хаан түүгээр нь Геба, Мизпаг бэхлэв.

7. Тэр үед үзмэрч Ханани Иудагийн хаан Аса уруу ирж, түүнд—Чи өөрийн Бурхан ЭЗЭНд найдалгүй, Арамын хаанд найдсан учраас Арамын хааны цэргүүд чиний гараас нэгэнт мултарчээ.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 16