Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 15:16-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Тэр бас Аса хааны эх Маакаг эх хатны суудлаас зайлуулжээ. Учир нь тэр Ашера мэт жигшүүрт хөргийг бүтээсэн юм. Аса түүний жигшүүрт хөргийг цавчин, түүнийг бяцлаж, Кидрон горхины дэргэд шатаав.

17. Гэвч мөргөлийн өндөрлөгүүд Израилиас зайлуулагдсангүй. Харин Асагийн зүрх сэтгэл амьдралынх нь турш гэм буруугүй байв.

18. Тэрээр Бурханы өргөө уруу эцгийнхээ болон өөрийн зориулан өргөсөн эд зүйлс болох алт, мөнгө, сав суулгуудыг оруулан тавив.

19. Асагийн хаанчлалын гучин тав дахь жил хүртэл ямар ч дайн гарсангүй.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 15