Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 15:11-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Тэр өдөр тэд авчирсан олзноос долоон зуун үхэр, долоон мянган хонийг ЭЗЭНд тахил болгон өргөжээ.

12. Тэд бүх зүрх, сэтгэлээрээ эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг эрэлхийлэхээр гэрээнд оров.

13. Израилийн Бурхан ЭЗЭНийг эрэлхийлэхгүй хэн боловч, их бага, эр эм гэлгүй алуулах ёстой байв.

14. Үүнээс гадна, тэд чанга дуу, хашхирах дуу, бүрээ, эвэр бүрээтэйгээр ЭЗЭНд тангараг өргөжээ.

15. Энэ тангаргаас болж бүх иудачууд баясан хөөрч байлаа. Учир нь тэд бүх зүрх сэтгэлээрээ тангараглаж, Түүнийг үнэхээр эрэлхийлсэн бөгөөд Тэр тэдэнд олдсон болой. ЭЗЭН тэдэнд бүх талд амралтыг өгөв.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 15