Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 14:7-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Тэрээр Иудад хандан—Эдгээр хотуудыг босгож, тэдгээрийг хана хэрэм, цамхаг, хаалга, түгжээ зэргээр тойруулцгаая. Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНийг эрэн хайсан тул энэ газар биднийх хэвээрээ. Бид Түүнийг хайсан бөгөөд Тэрээр бидний эргэн тойронд бидэнд амралтыг өглөө гэв. Ингээд тэд барьж босгоод, амжилт олжээ.

8. Том бамбай, жад үүрсэн, Иудагаас гаралтай гурван зуун мянган цэрэг болон бамбай, нум сум эзэмшсэн, Бениаминаас гаралтай хоёр зуун наян мянган цэрэг Асад байсан юм. Тэд бүгд эрэлхэг дайчид байв.

9. Етиоп хүн Зера тэдний эсрэг нэг сая цэрэг, гурван зуун тэрэгтэй довтлон, Марешад хүрч ирэв.

10. Аса түүнийг угтахаар хөдөлж, тэд Мареша дахь Зефатагийн хөндийд тулалдахаар байрлалаа эзлэв.

11. Аса өөрийн Бурхан ЭЗЭНийг дуудан, “ЭЗЭН, хүчирхэг болон сул дорой хоёрын хоорондох тулалдаанд Танаас өөр тусалдаг хэн ч байхгүй. Иймээс бидний Бурхан ЭЗЭН, бидэнд туслаач. Учир нь бид Танд итгэж, Таны нэрээр энэ үй олон дайсны эсрэг ирсэн билээ. Өө, ЭЗЭН, Та бол бидний Бурхан. Нэг ч хүн Таныг бүү дийлэг” хэмээжээ.

12. ЭЗЭН етиопчуудыг Асагийн өмнө болон иудачуудын өмнө бут цохисонд тэд зугтав.

13. Аса болон түүнтэй хамт байсан хүмүүс тэднийг Герар хүртэл хөөв. Етиопчууд ЭЗЭНий өмнө болон Түүний цэргийн өмнө устсан тул маш олон етиопчууд үхэж, тэд дахин сэргээгдээгүй. Иудачууд асар их олзтой харьлаа.

14. ЭЗЭНий өгсөн айдас нутгийнхан дээр нөмөрсөн учир иудачууд Герарын эргэн тойрны бүх хотыг устгажээ. Тэдгээр хотод асар их баялаг байсан тул тэд бүгдийг нь дээрэмдсэн юм.

15. Тэд мөн мал сүрэг эзэмшигчдийг алж, асар олон тооны хонь, тэмээг дээрэмджээ. Дараа нь тэд Иерусалимд буцаж ирэв.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 14