Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 14:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Абиа эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг Давидын хотод оршуулжээ. Түүний хүү Аса оронд нь хаан болов. Түүний амьдралын өдрүүдэд арван жилийн турш газар нутаг амар амгалан байв.

2. Аса өөрийн Бурхан ЭЗЭНий мэлмийд зөв, сайныг үйлдэв.

3. Учир нь тэрээр харийн тахилын ширээнүүд, мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулан, онгон баганануудыг нурааж, Ашерагийн модон шонг цавчин хаяж,

4. эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг хайн, хууль тушаалуудыг сахихыг иудачуудад тушаав.

5. Тэрээр бас Иудагийн бүх хотоос мөргөлийн өндөрлөгүүд болон утлагын тахилын ширээнүүдийг зайлуулав. Түүний удирдлага доор хаанчлал амар амгалан байв.

6. Газар нутаг амар амгалан байсан тул тэрээр Иудад бэхлэлт бүхий хотуудыг босгов. ЭЗЭН түүнд амралт өгсөн учир тэдгээр он жилүүдийн туршид хэн ч түүнтэй дайтсангүй юм.

7. Тэрээр Иудад хандан—Эдгээр хотуудыг босгож, тэдгээрийг хана хэрэм, цамхаг, хаалга, түгжээ зэргээр тойруулцгаая. Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНийг эрэн хайсан тул энэ газар биднийх хэвээрээ. Бид Түүнийг хайсан бөгөөд Тэрээр бидний эргэн тойронд бидэнд амралтыг өглөө гэв. Ингээд тэд барьж босгоод, амжилт олжээ.

8. Том бамбай, жад үүрсэн, Иудагаас гаралтай гурван зуун мянган цэрэг болон бамбай, нум сум эзэмшсэн, Бениаминаас гаралтай хоёр зуун наян мянган цэрэг Асад байсан юм. Тэд бүгд эрэлхэг дайчид байв.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 14