Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 13:19-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Абиа Иеробоамыг нэхэн хөөж, түүнээс зарим хотууд болох Бетелийг гацаануудынх нь хамт, Иешанаг гацаануудынх нь хамт болон Ефроныг гацаануудынх нь хамт булаан авав.

20. Абиагийн өдрүүдэд Иеробоам хүчээ сэргээж чадсангүй. ЭЗЭН түүнийг цохисонд тэрээр үхэв.

21. Харин Абиа хүчирхэгжсэн билээ. Тэр өөртөө арван дөрвөн эхнэр авч, хорин хоёр хүү, арван зургаан охины эцэг болов.

22. Абиагийн бусад үйлс буюу түүний үгс, түүний замууд эш үзүүлэгч Иддогийн тайлбарт бичигдсэн билээ.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 13