Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 12:5-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Шишакаас болоод Иерусалимд цугларсан Рехобоам болон Иудагийн ноёд уруу эш үзүүлэгч Шемаиа ирж, тэдэнд—ЭЗЭН ийн айлдахдаа “Та нар Намайг умартсан учраас Би ч мөн та нарыг Шишакт өгөн умартсан” хэмээв гэж хэлэв.

6. Тиймээс Израилийн ноёд болон хаан өөрсдийгөө даруу болгон,—ЭЗЭН бол зөв шударга гэцгээв.

7. Тэд өөрсдийгөө даруу болгосныг ЭЗЭН үзээд, Түүний үг Шемаиад ирж айлдахдаа—Тэд өөрсдийгөө даруу болгосон учраас Би тэднийг устгахгүй. Харин тэдэнд бага зэрэг авралыг хайрлаж, Миний уур хилэн Иерусалимын дээр Шишакаар дамжин цутгагдахгүй.

8. Гэвч тэд түүний боол болж, ингэснээрээ Надад үйлчлэх болон улс орнуудын хаанчлалуудад үйлчлэх хоёрын ялгааг тэд ойлгох болно гэлээ.

9. Египетийн хаан Шишак Иерусалимын эсрэг довтлон ирж, ЭЗЭНий өргөөний болон хааны ордны эрдэнэсийг олзлон авчээ. Тэрээр бүхнийг авсан төдийгүй Соломоны хийсэн алтан бамбайнуудыг ч хүртэл хаман оджээ.

10. Тэгэхэд Рехобоам хаан тэдгээрийн оронд гуулин бамбай урлан, хааны ордны хаалгыг хамгаалдаг харуулын дарга нарт тэдгээрийг даатгав.

11. Хаан ЭЗЭНий өргөөнд орж ирэх болгонд харуулууд ирж, тэр гуулин бамбайнуудыг өргөн явах бөгөөд дараа нь тэдгээрийг харуулын өрөөнд буцаан тавих болжээ.

12. Тэрээр өөрийгөө даруу болгоход ЭЗЭНий уур хилэн түүнээс эргэж, түүнийг бүр мөсөн сүйрүүлсэнгүй. Мөн Иудад нөхцөл байдал сайжрав.

13. Рехобоам хаан Иерусалимд хүчирхэгжин, ноёрхжээ. Рехобоам ноёрхож эхлэхдээ дөчин нэгэн настай байсан бөгөөд ЭЗЭН Өөрийн нэрийг тэнд байлгахын тулд Израилийн бүх овгоос сонгосон хот болох Иерусалимд арван долоон жил хаанчилжээ. Түүний эх нь аммон эмэгтэй Наама байжээ.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 12