Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 12:4-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Тэр Иудагийн бэхлэгдсэн хотуудыг эзлэн авч, Иерусалим хүртэл довтлов.

5. Шишакаас болоод Иерусалимд цугларсан Рехобоам болон Иудагийн ноёд уруу эш үзүүлэгч Шемаиа ирж, тэдэнд—ЭЗЭН ийн айлдахдаа “Та нар Намайг умартсан учраас Би ч мөн та нарыг Шишакт өгөн умартсан” хэмээв гэж хэлэв.

6. Тиймээс Израилийн ноёд болон хаан өөрсдийгөө даруу болгон,—ЭЗЭН бол зөв шударга гэцгээв.

7. Тэд өөрсдийгөө даруу болгосныг ЭЗЭН үзээд, Түүний үг Шемаиад ирж айлдахдаа—Тэд өөрсдийгөө даруу болгосон учраас Би тэднийг устгахгүй. Харин тэдэнд бага зэрэг авралыг хайрлаж, Миний уур хилэн Иерусалимын дээр Шишакаар дамжин цутгагдахгүй.

8. Гэвч тэд түүний боол болж, ингэснээрээ Надад үйлчлэх болон улс орнуудын хаанчлалуудад үйлчлэх хоёрын ялгааг тэд ойлгох болно гэлээ.

9. Египетийн хаан Шишак Иерусалимын эсрэг довтлон ирж, ЭЗЭНий өргөөний болон хааны ордны эрдэнэсийг олзлон авчээ. Тэрээр бүхнийг авсан төдийгүй Соломоны хийсэн алтан бамбайнуудыг ч хүртэл хаман оджээ.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 12