Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 11:1-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Рехобоам Иерусалимд ирээд, өөрийн хаанчлалыг дахин сэргээхийн тулд Израилийн эсрэг дайтахаар Иуда, Бениамины гэрийнхнийг буюу зуун наян мянган дайчид болох шилмэл эрсийн цуглуулав.

2. Гэвч Бурханы хүн Шемаиад ЭЗЭНий үг ирж,—

3. Чи Иудагийн хаан болох Соломоны хүү Рехобоам болон Иуда, Бениамин дахь бүх израильчуудад хандан

4. “ЭЗЭН ийнхүү айлдаж байна «Та нар явж, эсвэл өөрсдийн төрөл садангуудын эсрэг дайтах ёсгүй. Энэ зүйл Надаас учир хүн бүр өөр өөрсдийн гэр уруу харигтун» хэмээв” гэж хэл гэжээ. Тэд ЭЗЭНий үгийг сонсоод, Иеробоамын эсрэг хөдлөхөө болин буцацгаав.

5. Рехобоам Иерусалимд амьдран, Иудад хамгаалалтын хотууд босгов.

6. Ингээд тэрээр Бетлехем, Етам, Текоа,

7. Бет-зур, Соко, Адуллам,

8. Гат, Марешан, Зиф,

9. Адораим, Лахиш, Азека,

10. Зора, Аиалон, Хеброныг босгов. Эдгээр нь Иуда, Бениамин дахь бэхлэгдсэн хотууд юм.

11. Тэр мөн бэхлэлтүүдийг хүчирхэгжүүлэн, тэдгээрийн дотор хүнс, тос, дарсны агуулахуудыг болон түшмэдийг байрлуулжээ.

12. Тэрээр хот бүрийг бамбай, жаднуудаар ханган, асар ихээр хүчирхэгжүүлэв. Ийнхүү Иуда, Бениаминыг тэр барьж байлаа.

13. Үүнээс гадна, бүх Израильд байсан тахилч нар болон левичүүд өөрсдийн бүх бүс нутгаас түүн уруу буцаж ирсэн.

14. Левичүүд өөрсдийн бэлчээр нутаг, эзэмшлүүдээ орхин, Иуда болон Иерусалим уруу ирцгээв. Учир нь Иеробоам болон түүний хөвгүүд тэднийг ЭЗЭНд тахилчаар үйлчлэх үйлчлэлээс нь хасжээ.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 11