Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 10:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Ингээд бүх израильчууд Рехобоамыг хаан болгох гэж Шехемд цугларсан учраас Рехобоам ч Шехемд очив.

2. Небатын хүү Иеробоам үүнийг сонсоод (учир нь тэрээр Соломон хааны өмнөөс зугтан Египетдээ байв), Египетээс буцаж ирэв.

3. Ингээд тэд хүн илгээж Иеробоамыг дуудуулжээ. Иеробоам ба бүх Израиль ирээд Рехобоамд бараалхахдаа—

4. Таны эцэг бидний буулгыг хүнд болгосон. Тийм учраас одоо бидний дээр тохсон хүнд буулга болон эцгийнхээ бэрх алба, татварыг хөнгөлж өгөөч. Тэгвэл бид танд үйлчилнэ гэв.

5. Рехобоам тэдэнд—Гурван өдрийн дараа над уруу дахин ирэгтүн гэж тушаав. Ингээд ард түмэн явцгаав.

6. Амьд байх үед нь эцэг Соломонд нь үйлчилж байсан ахмадуудтай Рехобоам хаан зөвлөлдөн,—Энэ ард түмэнд ямар хариу өгөхийг та нар надад зөвлөх вэ? гэж асуув.

7. Тэд Рехобоамд хариулан—Хэрэв та энэ ард түмэнд сайнаар хандан, тэдний сэтгэлд нийцүүлж, тэдэнд эелдэг үгсийг хэлбэл энэ ард түмэн үүрд таны боол болох юм гэж зөвлөв.

8. Гэвч түүнд өгсөн ахмадуудын зөвлөгөөг тэр үл хайхран, өөртэй нь хамт өсөж, өөрт нь үйлчилж ирсэн залуучуудтай зөвлөлдөв.

9. Тэрээр тэдэнд—Энэ ард түмэн “Бидний дээр тохсон эцгийнхээ буулгыг хөнгөлж өгөөч” гэж хэлж байхад тэдэнд ямар хариулт өгөхийг та нар надад зөвлөхсөн бол? гэв.

10. Түүнтэй хамт өссөн залуус түүнд—Чамд хандан “Таны эцэг бидний буулгыг хүнд хүчир болгосон, харин та үүнийг хөнгөлж өг” гэж шаардаж буй энэ ард түмэнд хариулахдаа “Миний чигчий хуруу эцгийн минь ууцнаас ч бүдүүн юм.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 10