Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 1:11-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Бурхан түүнд—Чи эд баялаг, хөрөнгө зоорь, алдар хүнд, өстнүүдийнхээ үхлийг болон өөртөө урт насыг хүсэлгүй, харин чамайг хаанаар нь томилсон Миний ард түмнийг удирдахын тулд өөртөө мэдлэг, билиг ухааныг гуйн сэтгэлдээ ийн санаж байгаа учраас

12. мэдлэг, билиг ухаан чамд өгөгдөнө. Урьд хожид ямар ч хаадын эдэлж байгаагүй эд баялаг, хөрөнгө зоорь, алдар хүндийг Би чамд өгнө гэж айлдлаа.

13. Ингээд Соломон Гибеон дахь мөргөлийн өндөрлөгөөс, хурлын майхнаас хөдлөн Иерусалимд ирж, Израилийг захирлаа.

14. Соломон морин цэрэг болон тэрэгт цэргийг цуглуулахад, тэрэгт цэрэг нь мянга дөрвөн зууд, морин цэрэг нь арван хоёр мянгад хүрч байв. Соломон тэднийг тэрэгт цэргийн хуаран бүхий хотууд болон хааны амьдардаг Иерусалим хотод хуваарилан байрлуулжээ.

15. Соломон хааны үед Иерусалимд алт, мөнгө чулуу шиг ердийн зүйл болж, хуш мод нам дор газрын инжрийн мод шиг элбэг болсон байлаа.

16. Соломон морьдоо Египет, Куегээс оруулж ирдэг бөгөөд хааны худалдаачид тэднийг Куегээс худалдан авдаг байв.

17. Тэд тэрэгнүүдийг Египетээс зургаан зуун шекелээр, морьдыг зуун тавин шекел мөнгөний үнээр оруулж ирдэг бөгөөд түүнийгээ хитчүүдийн бүх хаан ба Сирийн хаадад зардаг байв.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 1