Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 1:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Давидын хүү Соломон эрх мэдлээ хаант улсдаа бэхжүүлэв. Түүний Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байж, түүнийг ихэд өргөмжиллөө.

2. Соломон бүх израильчуудад болон мянгатын, зуутын дарга нарт, шүүгч нарт, бүх Израиль дахь удирдагч, гэрийн тэргүүлэгч бүрд зарлиг буулгав.

3. Тэгээд Соломон бүх чуулганы хамтаар Гибеон дахь шүтээний өндөрлөг уруу явсан бөгөөд учир нь ЭЗЭНий боол Мосегийн цөлд босгосон Бурханы майхан тэнд байжээ.

4. Гэвч Давид гэрээний авдарт зориулан Иерусалимд майхан бариад Бурханы авдрыг Кириат-иеаримаас тийш нь зөөсөн билээ.

5. Хурын ач, Урийн хүү Безалелын хийсэн хүрэл тахилын ширээ нь Гибеон дахь ЭЗЭНий асрын өмнө байлаа. Тиймээс Соломон чуулганы хамт түүнийг зорин очжээ.

6. Соломон тэнд ЭЗЭНий өмнө хурлын майханд байсан хүрэл тахилын ширээ уруу өгсөн очоод мянган шатаалт тахил өргөв.

7. Тэр шөнө Бурхан Соломонд үзэгдэж—Чи Надаас юу авахыг хүсэж байна вэ? Түүнийгээ Надаас гуйгтун хэмээн айлдав.

8. Соломон—Миний эцэг Давидад Та агуу их хайр энэрлийг хүртээсэн. Мөн намайг түүний оронд хаан болголоо.

9. Одоо Бурхан ЭЗЭН минь ээ, миний эцэг Давидад өгсөн Таны амлалт биелэгдлээ. Учир нь Та намайг газар дэлхийн шороо шиг үй олон ардын хаанаар томиллоо.

10. Энэ ард түмний өмнө би орж гарч байхад мэдлэг, билиг ухааныг надад өгөөч. Таны энэ агуу их ард түмнийг хэн удирдаж чадах билээ? гэв.

11. Бурхан түүнд—Чи эд баялаг, хөрөнгө зоорь, алдар хүнд, өстнүүдийнхээ үхлийг болон өөртөө урт насыг хүсэлгүй, харин чамайг хаанаар нь томилсон Миний ард түмнийг удирдахын тулд өөртөө мэдлэг, билиг ухааныг гуйн сэтгэлдээ ийн санаж байгаа учраас

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 1