Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Рут 4:2-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Тэгээд тэр хотын ахлагчдаас арван хүнийг авчран—Энд суугтун хэмээн өгүүлсэнд тэд сууцгаав.

3. Тэгээд тэр хамгийн ойрын хамаатанд хандан—Моабын нутгаас буцаж ирсэн Наоми нь бидний ах дүү болох Елимелехийн хэсэг талбайг худалдах ёстой.

4. Тиймээс би чамд мэдэгдье гэж бодоод “Энд сууж буй хүмүүсийн өмнө болон миний ардуудын ахлагчдын өмнө түүний өвийг золин авагтун. Хэрэв чи түүний өвийг золин авъя гэвэл түүнийг авагтун. Харин үгүй бол надад хэлээрэй! Би мэдье. Учир нь чамаас өөр өвийг нь золин авах хүн байхгүй. Би чиний дараагийнх юм” хэмээв гэхэд тэр—Би өвийг нь золин авна гэв.

5. Тэгтэл Боаз—Чи Наомийн гараас тариалангийн талбайг золин авах тэр өдөртөө, мөн нас барагчийн нэрийг түүний өвд өргөхийн тул нас барагчийн бэлэвсэн эхнэр буюу Моаб эмэгтэй Рутыг авах ёстой гэв.

6. Хамгийн ойрын хамаатан—Би өөртөө өвийг нь золин авч чадахгүй. Эс бөгөөс би өөрийнхөө өвийг сүйрүүлнэ. Чи өөртөө үүнийг зольж ав. Чи миний золин авах эрхийг авч болно. Учир нь би үүнийг золин авч чадахгүй гэв.

7. Израильд урьдын цагт золин авах болон газар солилцох талаар ямар нэгэн хэргийг батлахдаа ийм заншилтай байв. Нэг нь шаахайгаа тайлж, нөгөөдөө өгдөг байв. Энэ нь Израильд баталгаатай болгох арга байв.

8. Тэгээд өвийг золигч нь Боазд—Чи өөртөө үүнийг золин авагтун хэмээн өгүүлээд шаахайгаа тайлав.

бүрэн бүлгийг уншина уу Рут 4