Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Рут 4:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Боаз дааман хаалган дээр очиж, тэнд суухад Боазын өгүүлсэн мөнөөх ойрын хамаатан өнгөрч явах нь харагдав. Тэр түүнд—Найз минь ирээд энд суу гэв. Тэр ирж суув.

2. Тэгээд тэр хотын ахлагчдаас арван хүнийг авчран—Энд суугтун хэмээн өгүүлсэнд тэд сууцгаав.

3. Тэгээд тэр хамгийн ойрын хамаатанд хандан—Моабын нутгаас буцаж ирсэн Наоми нь бидний ах дүү болох Елимелехийн хэсэг талбайг худалдах ёстой.

4. Тиймээс би чамд мэдэгдье гэж бодоод “Энд сууж буй хүмүүсийн өмнө болон миний ардуудын ахлагчдын өмнө түүний өвийг золин авагтун. Хэрэв чи түүний өвийг золин авъя гэвэл түүнийг авагтун. Харин үгүй бол надад хэлээрэй! Би мэдье. Учир нь чамаас өөр өвийг нь золин авах хүн байхгүй. Би чиний дараагийнх юм” хэмээв гэхэд тэр—Би өвийг нь золин авна гэв.

бүрэн бүлгийг уншина уу Рут 4