Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Рут 3:8-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Шөнө дундын үед тэр хүн цочиж, урагшаа бөхийтөл нэгэн эмэгтэй хөлд нь хэвтэж байв.

9. Тэрээр—Чи хэн бэ? гэхэд тэр—Би таны шивэгчин Рут байна. Та ойрын хамаатан учир бүтээлгээ шивэгчнийхээ дээгүүр дэлгээч гэв.

10. Тэгтэл тэр—Охин минь, чамайг ЭЗЭН ивээх болтугай! Чи ямар ч баян, ядуу залуусын араас явсангүй. Ингэснээрээ чиний сүүлчийн энэрэл эхнийхээс чинь илүү дээр болохыг чи харууллаа.

11. Одоо охин минь, бүү ай! Чиний хэлсэн бүгдийг би чиний төлөө хийнэ. Учир нь хотын бүх хүн чамайг онцгой сайн эмэгтэй гэдгийг мэднэ.

12. Би ойрын хамаатан гэдэг нь үнэн. Гэлээ ч надаас илүү ойрын хамаатан бий.

13. Энэ шөнө эндээ үлд. Өглөө болоход хэрэв тэр хүн чиний төлөө өвийг золин авбал сайн. Тэр чиний төлөө өвийг золин аваг. Харин тэр чиний төлөө өвийг золин авахыг хүсэхгүй бол би чиний төлөө өвийг золин авна гэдгээ ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Өглөө болтол хэвт гэв.

14. Тиймээс тэр өглөө болтол түүний хөлд хэвтлээ. Тэгээд Рут хүмүүс бие биеэ танихаас өмнө харанхуйгаар босов. Тэр—Энэ эмэгтэйг үтрэмд ирснийг мэдэгдэж болохгүй гэв.

15. Тэр дахин—Өөрт буй нөмрөгөө надад өгөөд барь гэж хэлэв. Тэгээд түүнийг барихад зургаан хэмжүүр арвай хэмжиж, түүнд үүрүүлэв. Ингээд тэр хот уруу явлаа.

бүрэн бүлгийг уншина уу Рут 3