Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Рут 3:12-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Би ойрын хамаатан гэдэг нь үнэн. Гэлээ ч надаас илүү ойрын хамаатан бий.

13. Энэ шөнө эндээ үлд. Өглөө болоход хэрэв тэр хүн чиний төлөө өвийг золин авбал сайн. Тэр чиний төлөө өвийг золин аваг. Харин тэр чиний төлөө өвийг золин авахыг хүсэхгүй бол би чиний төлөө өвийг золин авна гэдгээ ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Өглөө болтол хэвт гэв.

14. Тиймээс тэр өглөө болтол түүний хөлд хэвтлээ. Тэгээд Рут хүмүүс бие биеэ танихаас өмнө харанхуйгаар босов. Тэр—Энэ эмэгтэйг үтрэмд ирснийг мэдэгдэж болохгүй гэв.

15. Тэр дахин—Өөрт буй нөмрөгөө надад өгөөд барь гэж хэлэв. Тэгээд түүнийг барихад зургаан хэмжүүр арвай хэмжиж, түүнд үүрүүлэв. Ингээд тэр хот уруу явлаа.

16. Тэгээд түүнийг хадам эх дээрээ ирэхэд тэр—Охин минь, ямар болов? гэхэд мөнөөх хүний өөрт нь юу хийсэн бүгдийг Рут түүнд хэлэв.

17. Тэгээд Рут—Тэр хүн “Чи хадам эхдээ гар хоосон очиж болохгүй” хэмээн өгүүлээд энэ зургаан хэмжүүр арвайг надад өгөв гэв.

18. Тэгэхэд хадам эх нь—Охин минь, энэ хэрэг хэрхэн дуусахыг мэдэх хүртэл хүлээ! Учир нь тэр хүн өнөөдөр үүнийг шийдэхээс нааш амрахгүй гэв.

бүрэн бүлгийг уншина уу Рут 3