Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Рут 3:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Хадам эх Наоми нь түүнд—Охин минь, би чамд амрах газар олж, чамайг сайн сайхан байлгах ёстой биш үү?

2. Чиний шивэгчдийнх нь хамт байсан Боаз манай хамаатан биш үү? Өнөө орой тэр хүн үтрэмд арвай шигшинэ.

3. Тиймээс чи биеэ угаан, тослоод, хамгийн гоё хувцсаа өмсөн, үтрэм уруу оч! Гэвч тэр хүнийг идэж, ууж дуустал өөрийгөө түүнд бүү таниул.

4. Түүнийг хэвтэхэд нь чи түүний хэвтэж буй газрыг ажиглаад, явж түүний хөл хавийг нь сөхөөд хэвт! Дараа нь тэр чамд юу хийхийг чинь хэлэх болно гэхэд

5. тэр түүнд—Таны хэлсэн бүгдийг би хийнэ гэв.

6. Тэрээр үтрэм уруу очиж, хадам эхийнхээ хэлсэн бүгдийг хийв.

7. Боаз идэж уугаад, зүрх нь хөгжилтэй болоход овоолсон тарианы захад очин хэвтэв. Рут сэмхэн ирж хөл хавийг нь сөхөөд хэвтэв.

8. Шөнө дундын үед тэр хүн цочиж, урагшаа бөхийтөл нэгэн эмэгтэй хөлд нь хэвтэж байв.

9. Тэрээр—Чи хэн бэ? гэхэд тэр—Би таны шивэгчин Рут байна. Та ойрын хамаатан учир бүтээлгээ шивэгчнийхээ дээгүүр дэлгээч гэв.

бүрэн бүлгийг уншина уу Рут 3