Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Рут 2:12-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. ЭЗЭН чиний ажлыг шагнах болтугай. Израилийн Бурхан ЭЗЭНээс ирэх шагнал нь дүүрэн байх болтугай! Түүний далавчин дор чи хоргодох газар хайн иржээ гэв.

13. Тэгэхэд тэр—Хэдийгээр би таны шивэгчдийн нэгтэй ч эн зэрэгцэхгүй боловч та намайг тайтгаруулж, шивэгчин надтай үнэхээр элэгсгээр ярьсан тул эзэн минь таны өмнө би тааллыг тань олов гэж өгүүлэв.

14. Хоолны цагт Боаз түүнд—Нааш ирж, талхнаас идэн, талхаа цуунд дүрэгтүн гэсэнд тэрээр тариа хадагчдын дэргэд суув. Боаз түүнд хуурсан буудай өгсөнд тэр идэж цадаад, заримыг нь үлдээв.

15. Түүнийг хаягдсан түрүүг түүхээр босоход Боаз зарц нартаа тушаан ийн өгүүлэв.—Тэр юүжилсэн тариан дунд ч хаягдсан түрүүг түүг! Түүнийг бүү доромжлоорой!

16. Мөн түүнд зориулан боодлуудаас зориуд хэсэг түрүүг сугалан, түүнд түүлгэхээр орхи! Түүнийг бүү зэмлэ гэв.

17. Ингээд тэрээр үдэш болтол тариан талбайд хаягдсан түрүүг түүв. Дараа нь тэр түүсэн тариагаа цохиход нэг ефа арвай болов.

бүрэн бүлгийг уншина уу Рут 2