Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Рут 2:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Наомид нөхрийнх нь хамаатан болох их баян хүн байжээ. Тэр хүн Елимелехийн ургийнх бөгөөд нэрийг нь Боаз гэдэг байв.

2. Моаб эмэгтэй Рут Наомид—Намайг тариан талбай уруу явуулаач. Би тааллыг нь олж болох нэгний араас явж, хаягдсан тариан түрүүг түүе гэхэд тэр түүнд—Охин минь, яв! гэж хэлэв.

3. Тийнхүү тэр явж, тариа хадагчдын араас тариан талбайд хаягдсан түрүүг түүв. Тэрээр санаандгүй Елимелехийн ургийн Боазын тариан талбайн хэсэг дээр ирчихсэн ажээ.

4. Харагтун, Боаз Бетлехемээс ирж, тариа хадагчдад—ЭЗЭН та нартай хамт байх болтугай гэхэд тэд—ЭЗЭН таныг ивээх болтугай хэмээн хариулав.

5. Тэгээд Боаз тариа хадагчдыг хариуцсан зарцдаа—Энэ хэний бүсгүй вэ? гэв.

6. Тариа хадагчдыг хариуцсан зарц—Тэр бол Моабын нутгаас Наомитай хамт буцаж ирсэн Моаб эмэгтэй юм.

7. Тэр эмэгтэй “Тариа хадагчдын араас юүжилсэн тариан дунд хаягдсан түрүүг түүж цуглуулахыг надад зөвшөөрөөч” гэж хэлээд ийнхүү ирээд, өглөөнөөс одоо хүртэл байсан. Тэр гэрт түр зуур л сууж байна гэв.

8. Тэгээд Боаз Рутад—Охин минь, анхааралтай сонс. Түрүүг түүх гэж өөр тариан талбай уруу бүү яв. Эндээс битгий яв. Харин эндээ миний шивэгчидтэй үлд.

9. Чи тэдний хадах талбайг харж, араас нь яв. Би зарц нартаа чамд хүрч болохгүй гэж тушаасан. Чи ундаасахаараа усны сав уруу очиж зарц нарын утгасан уснаас уу! гэв.

бүрэн бүлгийг уншина уу Рут 2