Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Рут 1:6-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. ЭЗЭН Өөрийн хүмүүс дээр ирж, хоол хүнс өгч буйг Моабын нутагт сонссон тул тэрээр хоёр бэрийнхээ хамт Моабын нутгаас буцахаар босов.

7. Тиймээс тэр өөртэйгөө хамт хоёр бэрээ авч, байсан газраа орхин одов. Тэгээд тэд Иудагийн нутаг уруу буцахаар замд гарав.

8. Наоми хоёр бэрдээ—Явцгаа. Та хоёр өөр өөрийнхөө эхийн гэрт буцагтун. Та нар нас барагсдад хийгээд надад хандсаны чинь адил ЭЗЭН та нарт энэрэнгүй хандах болтугай!

9. ЭЗЭН та хоёрыг өөрсдийн чинь нөхрийн гэрт амарлингуй байлган соёрхох болтугай хэмээн өгүүлэв. Тэгээд тэр тэднийг үнссэнд тэд дуугаа өндөрсгөн уйлалдав.

10. Тэд түүнд—Гэвч бид заавал таны ард түмэн уруу тантай хамт буцна гэв.

11. Харин Наоми—Буцагтун, охид минь! Яагаад та нар надтай хамт явах ёстой билээ? Та нарын нөхөр болчихоор хөвгүүд миний хэвлийд одоо ч бий гэж үү?

12. Буцагтун, охид минь! Яв. Учир нь би нөхөрт гарахад дэндүү хөгшдөнө. Хэрэв би надад найдвар бий хэмээн хэлж, энэ шөнө нөхөрт гарч, бас хөвгүүд төрүүлсэн ч,

13. тэднийг өстөл нь та нар хүлээх үү? Тэгснээр та нар гэрлэхээс татгалзах уу? Үгүй, охид минь. Яагаад гэвэл энэ нь та нараас илүү надад хүнд байна. Учир нь ЭЗЭНий мутар миний эсрэг байсан юм гэв.

14. Тэд дахин дуугаа өндөрсгөн уйлалдав. Орпа хадам эхийгээ үнсэж, харин Рут түүнд наалдав.

15. Тэгтэл тэр—Харагтун, авьсан чинь өөрийн ард түмэн болон өөрийн бурхад уруугаа буцан явлаа. Бэргэнийхээ араас буц гэв.

бүрэн бүлгийг уншина уу Рут 1