Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Обадиа 1:16-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Учир нь чи Миний ариун ууланд уусантай адил одоо бүх үндэстэн нь үргэлжлүүлэн уух болно.Тэд ууж, залгилж, урьд хэзээ ч оршиж байгаагүй мэт болох болно.

17. Гэвч Сион уулан дээр аврал оршиж, энэ уул нь ариун байх болно.Иаковын гэр нь өөрсдийн эд хөрөнгөө эзэмших болно.

18. Дараа нь Иаковын гэр гал болж, Иосефын гэр дөл болох юм.Харин Есавын гэр сүрэл мэт болно.Тэд Есавын гэрээс нэг ч хүн амьд үлдэхгүй болтол нь тэднийг галд хаяж шатаана”.Учир нь ЭЗЭН айлджээ.

19. Дараа нь негевчүүд Есавын уулыг,шефелачууд Филистийн талыг эзэмших болно.Мөн Ефраимын газар нутаг, Самарийн газар нутгийг эзэмших бөгөөдБениамин нь Гилеадыг эзэмших болно.

20. Канаанчуудын дунд буй Израилийн хөвгүүдийн энэ цэргүүдээс цөлөгдөгсөд нь Зарефат хүртэлх нутгийг эзэмших бөгөөд Сефарадад буй Иерусалимын цөлөгдөгсөд нь Негевийн хотуудыг эзэмших болно.

21. Аврагч нар Есавын уулыг захирахаар Сион уул уруу өгсөж,хаанчлал ЭЗЭНийх болно.

бүрэн бүлгийг уншина уу Обадиа 1